Санкт-Петербургийн өнөө- гийн амбан захирагч Валентина Матвиенко Оросын шинэ Ерөн хийлөгч болж магадгүй. Бри танийн “The Independent” сонин ийнхүү “тааварласан” байх юм.
Тус сонинд “Танилцацгаа, Орос ын Тэтчер” гарчигтай тэм дэглэл нийтлүүлсэн хүмүү- сийн нэг нь 2012 онд болох ерөнхийлөгчийн сонгуульд Дмит рий Медведев, Владимир Путин нар нэрээ дэвшүүлж өрсөлдөхгүй, тэдний хэн хэн нь “Нэгдсэн Орос” намын дээд зөвлөлийн гишүүн Валентина Матвиенкогийн нэ рийг дэвшүүлэх магадлал өндөр гэж бичжээ.
Санкт-Петербург хотын дарга ерөн хийлөгчийн ирэх сонгуульд нэ рээ дэвшүүлэн өрсөлдөх тухай юу юунд хүрээгүй байж зарлаад унавал түүний “гарч ирэх” магадлалд тус болохоосоо ус болно гэдгийг ч уг сонинд мөн дурджээ.
Валентина Матвиенко Санкт-Петербург хотын даргаар долоон жил ажиллахдаа “их зүйл хийсэн”, хотын оршин сугчид гучин жилийн түүхэнд анх удаа санаа сэтгэл өөдрөг, гэрэл гэгээтэй алхах болсныг Лондоны сонин тэмдэглэхээ мартаагүй байна.