Австралийн эрх баригч Лейборист нам болон сөрөг Үндэстний либерал эвслийн хооронд болсон зөвлөлдөх уулзалтаас ийм шийдэлд хүрчээ.
Австралийн Ерөнхий сайд Жулиа Гиллард, сөрөг хүчний удирдагч Тони Эббот нар сүүлийн хоёр долоо хоног парламент дахь бие даасан гурван гишүүний дэмжлэг авах гэж ихэд хичээсэн юм.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон Парламентын сонгуульд Австралийн улс төрийн хүчний аль нь ч Засгийн газрыг дангаар бүрдүүлэхэд шаардлагатай тооны санал аваагүй тэр үеэс хэлэлцээ эхэлсэн.