АНУ-ын сансрын НАСА агентлаг ослын улмаас газар дор гацаж, нэг сар гаруй болж буй Чилийн 33 уурхайчинд нэн үнэтэй зөвлөгөө өгчээ. Газар дор байгаа уурхайчид төрөл төрөгсөдтэйгээ ярихад зарцуулж буй цагийг зохи цуулах хэрэгтэй. Энэ нь гадаад ертөн цөөс тасраад буй хүмүүс сэтгэл зүйн тэнцвэртэй байдлаа хадгалах ач хол богдолтой гэж зөвлөсөн байна. Тэд мини дэлгэцээр телевиз үздэг болсон. Уурхайчид Чилийн баг Украины шиг шээд хожигдохыг хараад гонсгор байсан ч телевизтэй бол сон нь тэдний сэтгэлийг дэмжих сайн зүйл болсныг НАСА тэмдэглэсэн байна. Инженерүүд одоо аврах хоёр судал өрөмдөх ажлыг үргэлжлүүлж буй бөгөөд түүгээр дамжин 700 метрийн гүнд хөрсний нурангид гацаад буй Сан-Хосе уурхайн ажилчдад хүрч чадна хэмээн найдаж буй ажээ.
Гэх дээ энэ ажилд хоёроос дөрвөн сар шаардлагатай бололтой. Осол болсон уурхайд зочилсон Америкийн мэргэжилтнүүд газар дор гацаад буй уурхайчид хэсэгтээ л хамт байх учраас тэдэнд зориулж ямар нэгэн “газар доорх коммун” бий болгохыг зөвлөсөн байна.
Уурхайчдыг аварсны дараа ямархан түвэгтэй байдал үүсэхийг чиличүүд гүйцэд ойлгоогүй байх шиг байна гэж доктор Майкл Данкан ярьжээ. Уурхайчид газар дороос гарч ирсний дараа л жинхэнэ ажил эхэлнэ. Яагаад гэвэл тэд гүйцэд сэргэтэл маш урт хугацаа шаардагдана. Тэд гэр орондоо эргэн очиж, нийгмийн дунд орж дасах ёстой хэмээн тэрбээр хэлжээ.
Сэтгэл судлаач Альберт Холланд Америкийн Хьюстонд болсон хэвлэлийн бага хуралд оролцохдоо уурхайн гүнд олон хоног гацаж буй хүмүүс газар дээр бай гаа бидний адил үүрэг, хариуцлагаа хуваа рилж авсан байх ёстой гэж ярьсан байна. Одоо газар дор байгаа уурхайчид тодорхой хэмжээгээр Чилийн алдартан болчихоод байна.
Тэд газар дээр гарч ирсэн хойноо нийгмийн зүгээс болон хэвлэл мэдээллийнхний ихээхэн дарамт тай учирна гэдгийг доктор Данкан мөн урьдчилан анхааруулжээ. Наймдугаар сарын 22-нд уурхайн гүнд гацаад 17 хоносон уурхайчид ус, нөөц жаахан хоолоор гол зогоон амьд байгааг мэдсэн тэр өдрөөс тэд Чилийн баатрууд болж хувирсан юм.
НАСА газар дор гацсан Чилийн уурхайчдад хандахдаа өөрийгөө мөн мартаагүй бололтой. Тус агентлаг уурхайчдыг аварч, сэргээх ажилд оролцох нь сансрын цаашдын нислэгт бэлтгэхэд ч ач тустай юм гэж НАСА-гийн нэг шинжээч ярьжээ.