АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Фог Расмуссен нар Цагаан ордонд уулзаж Афганистан, Пакистаны нөхцөл байдал, ирэх арваннэгдүгээр сард Лиссабонд болох НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад бэлтгэх талаар ярилцлаа. Лиссабоны уулзалтаар НАТОгийн стратегийн шинэ чиглэл буюу пуужин эсэргүүцэн хамгаалах хийгээд кибер аюулгүй байдлын асуудалд илүүтэй анхаарах юм байна.