Үл хөдлөх хөрөнгө, банкны дансан дахь мөнгө, алтан гулууз, түүх соёлын үнэт зүйлс гэх мэт дуучнаар ЗХУ-ын гадаад дахь хөрөнгө хэ дэн тэрбум доллараар хэмжиг дэж байлаа. Тэдгээрийн ихэнх нь алдагдаж, хулгайлагдсан гэдэг. Оросууд саяхан Монгол дахь үл хөдлөх хөрөнгөө буцаан авч, гэмт этгээдүүдэд ял оноосон нь томоохон ололт болсон хэмээн дүгнэж байна. Зөвлөлтийн геологичдод зориулан Монголд барьсан байрыг хууль бусаар өөрийн болгосон хэргээр “Геологразведка” концернийн захирал С.Наумов, ерөнхий нягтлан В.Константинов нарыг таван жилийн тэнсэн харгалзах ялаар шийтгэжээ.
2001 онд Ерөнхийлөгч В.Путин “ОХУын гадаад дахь үл хөдлөх хөрөн гийн асуудлыг Ерөнхийлөгчийн тамгын газарт шилжүүлэх” тушаал гаргасан билээ. Гэвч гадаад дахь түшмэл, сайдууд энэ тушаалыг дагахыг яарсангүй, яаж ийгээд тэрхүү хөрөнгөнөөс завшихыг оролдож байгаагийн нэг нь манайд байдаг геологичдын байр юм. ЗХУ-ын үеийн Геологийн яаманд харьяалагд даг байсан “Геологразведка” концерн есөн давхар тэрхүү байшинг барьсан аж. Тус улсын Байгаль орчны яамнаас 1997 онд тус концернийг татан буулгах тушаал гарч, хөрөнгийг нь “Геологразведка” гэдэг тусгай төвийн мэдэлд шилжүүлсэн юм байна. Гэвч үнэн хэрэгтээ тус концернийг татан буулгаагүй байж.
Улаанбаатар дахь ажилчдын байрыг концернийн захирал С.Наумов, ерөнхий нягтлан В.Константинов нараас өөр хэн ч санасангүй мартаж орхив. Үүнийг нь хоёр эр овжин ашиглаж, байрнуудыг хөлс лүүлж эхэлжээ. Гэхдээ В.Пути ны тушаал гарсны дараа Зөвлөл тийн мэдлийн нэг байр Мон голд байдгийг Ерөнхийлөгчийн туслахууд олоод мэдчихэж. С.Наумов байрыг улсад буцааж өгөхийг яарсангүй, янз бүрийн шалтгаанаар таван жил унжсан байна. Энэ хооронд тэд байшинг хувьдаа авах дараагийн төлөвлөгөө боловсруулж, 2005 онд ЗАО “Геологразведка” гэдэг концерн байгуулчихав.
Нэрийнх нь өмнө гурван үсэг нэмснийг хэн ч анзаарсангүй. Тэд 2006 онд нөгөө байрыг Монголын хөрөнгийн бүртгэлийн албанд шинэ концернийн нэр дээр бүртгүү лэх хүсэлт гаргажээ. Ингэж л байр тэдний гарт зүгээр шахуу орчихож. В.Путины туслахууд Монгол дахь байшин нь хувийн өмч болсныг мэдээд шүүхэд хандсанаар гэмт этгээдүүд илчлэгдсэн аж. “Монголын цагдаагийн газ рын тусламжтайгаар тэднийг эд мөрийн баримттай нь барьж чадлаа” гэж ОХУ-ын шүүхийн ажилтан Стрижов ярьсан байна. Хэдийгээр шүүхээс тэдэнд таван жилийн хорих ял оноосон ч хохирлыг бүрэн барагдуулснаас гадна С.Наумов 80, В.Константинов 60 настай гэдгийг харгалзан үзэж, тэнсэн харгалзах ялаар сольжээ. Албан ёсны мэдээгээр дэлхийн 120 оронд ОХУ-ын 4000 барилга байгууламж байгааг гурван тэрбум доллараар үнэлжээ. Сүүлийн үед Хятад, Болгар, Энэтхэг зэрэг оронд ЗХУ-ын өмчийг хураан авч байжээ.