Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг шийдэх бүх нийтийн санал асуулга өчигдөр Туркт боллоо. 1982 оны төрийн эргэлтйн дараа батлагдсан үндсэн хуулийн зарим нэг үндсэн заалтыг өөрчлөх эсэхийг тус улсын ард түмэн шийдэх юм.
151 мянган санал хураах хэсэгт нийт 49,5 сая хүн саналаа өгсөн тухай урьдчилсан мэдээ байна. “Үндсэн хуульд зохих ёсны өөрчлөлт оруулахгүйгээр Турк Европын холбоонд элсэх боломжгүй, мөн хүний эрх, ардчилсан ёсонд нийцсэн заалтууд нэмэх зайлшгүй шаардлагатай” гэж тус улсын Ерөнхий сайд мэдэгджээ.