Дэлхийн эрчим хүчний XXI их хурал Канадын Монреал хотноо өнгөрсөн ням гаригт нээлтээ хийлээ. 70 гаруй орны дөрвөн мянга гаруй төлөөлөгчид энэ арга хэмжээнд оролцож байна.
Тэд хямд өртгөөр өндөр хүчин чадалтай цахилгаан үүсгүүр зохион бүтээх, улс орны хөгжилд эрчим хүчний хуваарилалтын үзүүлэх нөлөө зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн бөгөөд энэ хурлын дүнд эрчим хүчний асуудлыг зохицуулах Мнореалын декларацыг батлах аж.