Японы Засгийн газар тамхины үнийг хоёр дахин нэмэгдүүлэх шийдвэр гаргажээ. Засгийн газрыг тэргүүлж буй Ардчилсан намынхан уг ажлын санааг гаргасан юм. “Өмнө нь эрх баригчид тамхийг төсвийн орлого хэмээн үздэг байсан.
Харин одооноос иргэдийнхээ эрүүл мэндийг бодох болсон” гэж “Japan tobacco” компанийн төлөөлөгч хэвлэлийнхэнд хэлжээ. Дашрамд дурдахад, Япон улс 128 сая гаруй хүн амтай бөгөөд 25 сая нь тамхи татдаг гэсэн судалгаа байна.
Сүүлийн таван жилийн турш Японы Засгийн газрын бодлогын ачаар нийт хүн амд эзлэх тамхичдын тоо 27.7 хувиас 21.8 хувь болж буурчээ.