Их Британийн Ерөнхий сайд асан Уинстон Черчилль фашизмын эцэг гэгддэг Бенито Мус солинийг хороохоор завдаж байсан тухай The Daily Telegraph-т мэдээлжээ. Түүх судлаач Францын эрдэмтэн Пьер Мильза “Les Derniers Jours de Mussolini” буюу “Муссолинигийн сүүлчийн өдрүүд” номдоо энэ тухай баримт дэлгэсэн аж.
Дайны эхэн үед л Черчилль фашист дарангуйлагч Муссолинийг уна гаах төлөвлөгөөтэй байсан гэж тэрбээр бичжээ. 1945 дөрөвдүгээр сарын 27-нд Швейцарь руу зугтах үедээ Муссолини Италийн хойд хэсэгт орших Донго тосгоны ойролцоох Комо нуур ын орчим партизануудад баригдан, дараа өдөр нь буудуулан хороогдсон байдаг. Тэгвэл 1945 оны есдүгээр сард Черчилль тэрхүү нуурын эрэгт очиж, байгалийн зураг зурсан хэмээн түүхч Мильза тэмдэглээд Ерөн хий сайдын буудалласан газар нь Муссолини баригдсан тэр газраас хэдхэн км зайтай байсныг онцолсон байна.
Түүнчлэн “Эргэлзээ байхгүй, 1920-1930 онд Рузвельтийн нэгэн адил Черчилль ч Муссолинийг дэм жигч байсан. Черчилль хэрэв итали хүн байсан бол түүнийг дагалдах л байсан. Тэр ч бүү хэл “Фашизм дэлхийд нөлөөлсөн. Хэрвээ би итали үндэстэн байсан бол та нарын талд орох байсан” хэмээн Черчилль хэлсэн байдаг” гэж түүхч номдоо бичжээ. Гэхдээ тэр үед фашизм гэдэг үг Гитлертэй огт холбоогүй байсан тухай тэрбээр дурдсан байна.