Австрийн Вена дахь Олон улсын хэвлэлийн хүрээлэнгээс мэдээлснээр 2010 он гарсаар нийт 52 сэтгүүлч албан үүргээ гүйцэтгэж байгаад амь үрэгдсэн аж.
Сэтгүүлчдэд хамгийн халтай улсаар Мексик тодорсон бөгөөд өнгөрсөн найман сарын хугацаанд тэнд 10, Гондураст ес, Пакистанд зургаан сэтгүүлч амиа алдсан тухай тус хүрээлэнгийн захирал Элисон Бетел Маккензи өгүүлснийг “Ройтерс” агентлаг уламжиллаа.
Дэлхийд болж буй үйл явдлын тухай мэдээлж, олон улсын тулгамдсан асуудлыг олны сонорт хүргэдэг сэтгүүлчид зэвсэгт мөргөлдөөнд өртөх, мөн мансууруулах бодис наймаалагчид, хөлсний алуурчид, зарим тохиолдолд хариуцлагагүй ажиллаж буй хууль сахиулах байгууллагынхны ч золиос болсоор байгаа нь хүний эрхийг хамгаалах олон улсын байгууллагуудын анхаарлыг ихэд татаж байна.
Х.ОДОНЧИМЭГ