Норвегийн нийслэл Ослод өчигдөр ажилгүйдэлтэй тэмцэх асуудлаар Олон улсын бага хурал эхэллээ.
Дэлхий дахиныг хамарсан эдийн засгийн их хямралаас болж эдүгээ 34 сая гаруй хүн ажилгүй болоод буй тухай НҮБын дэргэд үйл ажиллагаа явуулдаг Дэлхийн хөдөлмөрийн байгууллагаас тооцон гаргажээ.
Олон улсын валютын сангийн тэргүүн Доминик СтроссКан, Испанийн Ерөнхий сайд Хосе Луис Родригес Сапатеро, Грекийн Засгийн газрын тэргүүн Георгиос Папандреу нарын хүмүүс Бага хуралд оролцож байна.