Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) Европын бүс нутгийн хорооны 60 дугаар чуулган өчигдөр Москвад эхэллээ. Чуулганд дэлхийн 53 орны 300 гаруй төлөөлөгч оролцож байна.
Чуулган ядуурал хүмүүсийн эрүүл мэндэд хэрхэн заналхийлж байгаа хийгээд хүрээлэн буй орчныг хамгаалах, саа болон улаан бурхан, сахуу өвчинтэй тэмцэх асуудалд илүүтэй анхаарч байна.