АНУ, Европын холбоо өнгөрсөн ням гаригт Туркт болсон ард нийтийн санал асуулгад талархал илэрхийллээ. Уг санал асуулгаар тус улсын сонгогчид Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжсэн юм. “Энэхүү нэмэлт, өөрчлөлт зөв чигт хийх алхам болж, турк улсын өмнө зогсож буй нэлээд хэдэн чухал зорилтыг шийдвэрлэх болно гэж бид сүүлийн хэдэн сар ярьсаар ирсэн” гэж Европын холбоог өргөжүүлэн тэлэх болон хөршийн бодлогын асуудал хариуцсан комиссар Стефан Фуле мэдэгджээ.
Турк улсыг Европын холбоонд гишүүнээр элсүүлэх талаар нааштай хариу гарахад ард нийтийн санал асуулга маш чухал байсан гэж Германы Гадаад хэргийн сайд Гидо Вестервелле цохон тэмдэглэсэн байна. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама хувийн зүгээс талархал илэрхийлэхээр Тур кийн Ерөнхий сайд Тайип Эрдоган руу утасджээ. Тэрбээр Туркийн Ерөнхий сайдтай ярилцахдаа сонгогчдын ирц өндөр хувьтай байсанд талархал илэрхийлсэн байна.
Туркийн хүн амын бараг 58 хувь нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахын төлөө санал өгчээ. Туркт цэргийн эргэлт болсны дараахан 1980-аад оны эхээр өнөөгийн Үндсэн хуулийг баталсан түүхтэй бөгөөд сүүлийн 30 орчим жилийн туршид хэд хэдэн томоохон нэмэлт, өөрчлөлт оруулсан хэдий ч тус улсад тухайн асуудлаар ард нийтийн санал асуулга анх удаагаа явуулсан нь энэ юм.
Туркийн Засгийн газар Үндсэн хуульд 26 нэмэлт өөрчлөлт оруулахыг санал болгож, тэдгээрийн ихэнхийг Европын холбоо дэмжлээ. Туркийн Ерөнхий сайд Режеп Тайипийн хэлснээс үзвэл ард нийтийн санал асуулгын дүн тус улс илүү хөгжингүй ардчилалд хүрэх, хуулийг дээдлэх замдаа түүхэн зурвас үеийг даван туулж байгаагийн илрэл болжээ.
Гэсэн хэдий ч сөрөг хүч - нийхэн ард ний тийн са нал асуулгаар Үндсэн хуульд оруулж буй нэмэлт, өөрчл өлтийн наанадаж хоёр нь дээд шатны шүүгчдийг томилох явцад хяналтаа хүчтэй болгож, улмаар шүүхийн шийдвэрт нөлөөлөх боломж эрх баригч Шударга ёс, хөгжлийн намд олгоно хэмээн дургүй байна. Энэ нам лалын төрийн эргэлт нууцаар хийхийг оролдож байна гэсэн үг яриа ч дуулдаж буй аж.
Туркт ард нийтийн санал асуулга болохоос өмнө улс төрийн тэмцэл хөдөлгөөн хүчтэй өрнөж, нийгэм тэр чигээрээ туйлширч, хүмүүс шашны үзэл бодлоороо хуваагдаад байсан гэж хэлж болно. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар цэргийнхэн төрийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэднийг иргэний шүүх яллах эрхтэй болж, харин огцорсон цэргийнхэн тус шүүхэд давж заалдаж байхаар болж буй юм.
Энэчлэн нэмэлт, өөрч лөлтөөр хүйсийн тэгш байдлыг баталгаажуулж, хүүхэд, настайчууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ялгаварлан үзэхийг хориглож байна. Мөн төрийн албан хаагчид үйлдвэрчний эвлэлийн нэгэн байгууллагад гишүүнээр элсэхийг зөвшөөрч, улс төрийн ажил хаялтад оролцох хориг алга болж буй юм. Энэчлэн парламентад сонгогдсон гишүүд намыг нь шүүхээр хориглосон ч депутат хэвээрээ байх болж байна.
Б.БУЯНЦОГ