Беларусийн Ерөнхий лөгчийн сонгууль ойртох тусам А.Лукашенког тойрсон шуугиан ихэслээ. Өөрийгөө ОХУ-ын Тусгай албаны ажилтан гэж танилцуулан, нэр овгоо нууцалсан нэгэн этгээдийн “Youtube”- ээр цацсан мэдэгдэл Орос, Беларусийн хэвлэлийн сэдэв болоод байна.
“Беларусийн Ерөнхийлөгчийг устгах Кремлийн төлөвлөгөөг би илчилж байна. Ард түмнээ дарлаж, өөрийн дэглэмээ тогтоосон А.Лукашенког хороох нь миний хувьд нэр төрийн хэрэг” гэж нүүрээ нуусан тэр хүн ярилаа. Тэрбээр В.Путиний “захиалгаар” ажиллаж буй гэдгээ ч нуусангүй.
Уг мэдэгдэл интернетээр цацагдсан даруйдаа янз бүрийн таамаглал, хувилбар дэвшүүлсэн сонины нийтлэл, улс төр судлаачдын мэдэгдлийг дагуулж байна.
Оросууд “болзошгүй” халдлагын тухай мэдэгдлийг эрс няцааж, А.Лукашенко сонгууль далимдуулж өөрийгөө пиардаж байна гэсэн бол Беларусийн хэвлэлүүд Ерөнхийлөгч маань мэргэн буучийн суманд оногдох уу, машины ослоор “явах” уу, эсвэл дэлбэрэлтэд өртөх үү гэхчлэн маргалдаж эхлэв.
Х.Гэрэлжин