Лалын шашны уламжлалаар эмэгтэй хүн нүүрээ далдлан гивлүүр зүүх ёстой байдаг. Францын Сенат эмэгтэйчүүд олон нийтийн газар гивлүүр зүүж явахыг хориглосон хууль баталлаа.
Уг хуулийг зөрчвөл 150 еврогоор торгож шийтгэхээс гадна, эхнэр эсвэл охиноо гивлүүр зүүхийг тулган шаардсан эрийг 30 мянган еврогоор торгох, эсвэл нэг жилийн хугацаагаар хорих ял оноох юм.
Эмэгтэй хүний эрх чөлөөг дорд үзэж буйн илрэл гивлүүр нь ардчилсан ёс, ард олны эрх тэгш байдлыг үгүйсгэж, мөн Францын үнэт зүйл болсон язгууртан хэв маягт харшилна гэж хуулийг санаачилсан албан тушаалтнууд үзэж байна.
Харин лалын шашны төлөөлөгчид тус улсын Засгийн газар хүний шашин шүтэх эрхийг ноцтой зөрчиж байна хэмээн эсэргүүцлээ.
Х.ЧИМЭГ