НҮБ-ын гишүүн орнууд Ерөнхий Ассамблейн чуулганы хүрээнд цөмийн зэвсгийг хязгаарлах уулзалтыг энэ сарын 24-нд Нью-Йоркт хийхээр төлөвлөж байгаа билээ. Энэ уулзалтад Ираны Ерөнхийлөгч Махмуд Ахмединежад оролцохгүй бололтой.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун “Ройтерс” агентлагт ярилцлага өгөхдөө энэ тухай мэдээлжээ.
Өрнөдийн улс орнууд Ираныг цөмийн зэвсэг бүтээж байж магадгүй гэж сэрдэж буй юм. “Тегераны цөмийн хөтөлбөрийг шалгахад улам бүр хүндрэлтэй болж байна” гэж Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг мэдэгджээ.
Б.БУЯНЦОГ