Тус улсын Парламентын доод танхим ийм шийдвэр гаргасан байна. 16 жил Ерөнхийлөгчөөр ажилласан Александр Лукашенкогийн бүрэн эрхийн хугацаа ирэх оны дөрөвдүгээр сард дуусгавар болох ёстой.
Гэвч Беларусьт 2004 онд ард нийтийн санал асуулга болж, А.Лукашенко төрийн тэргүүний сэнтийд хязгааргүй суухаар нэрээ дэвшүүлэн өрсөлдөх эрхтэй болсон юм.
Ерөнхийлөгчийн сонгуульд ардчилсан хүчний 15 идэвхтэн нэрээ дэвшүүлэхээ мэдэгдээд байна.