Супер хүнд жингийн WBO , IBF, IBO холбооны аварга Украины боксчин Питер Кличко энэ удаагийнхаа сүүлийн тулаанд таван сая евро зарцуулсан аж.
Тэр Нигерийн Самюэл Питертэй нудрага зөрүүлэхдээ гарцаагүй хожно гэдэгтээ итгэлтэй байсан гэнэ. Гэвч тэр амжилтад хүрч чадаагүй. Энэ тулааны өмнө тэр хэдий хэмжээний евро зарцуулсныг BILD сонин мэдээлжээ.
Энэ тоглолтыг шууд дамжуулсан Германы RTL теле сувагт гурван сая еврог KLITSCHKO MANAJEMENT групп өгсөн бол дэлхийн 116 оронд шууд дамжуулахын тулд 0,5 саяыг зарцуулжээ.Үлдсэн еврогоо тасалбар түгээх болон бэлэг дурсгалын зүйлд зориулсан байна.