АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама одоогоос яг хоёр сарын өмнө Америкийн номын дэл гүүрүүдэд тавигдсан “Чиний тухай дуулъя: Охиддоо хүргэх үг” номоо сурталчлах бодолгүй байна. “Ерөнхийлөгч, түүний охид номын маркетингийн кампанид оролцохгүй” гэж Цагаан ордны албан ёсны төлөөлөгч Роберт Гибс хэвлэлийн бага хуралд оролцохдоо хэлжээ.
Обама ерөнхийлөгч болохоосоо өмнө охин Малия, Саша хоёртойгоо “гар нийлж” хүүхдийн ном бичсэн юм. Анхны Ерөнхийлөгч Жорж Вашингтон болон Америкийн дээд лигийн анхны бейсболч Жеки Робинсон нарын зэрэг тус улсын 30 алдартны тухай өгүүллэгээс бүрдсэн уг номыг Нью-Йоркийн “Random House“ хэвлэлийн газар 500 мянган хувиар хэвлэжээ. Ном гүйлгээтэй байвал нэмж хэвлэнэ уг хэвлэлийн газар амласан байна.
“Та хэрэв энэ номыг уншвал Обама, түүний охид оршин суудаг орны тухай, Ерөнхийлөгчийн охид, ихийг бүтээж зорьсондоо хүрэх гэж тэмүүлж буй нийт хүүхдийн тухай урам зориг өгөхүйц бүтээл болохыг ойлгож, мэдэх болно” гэж Гиббс ярьжээ. Хавтсан дээрээ Малия, Саша хоёр Бо гэдэг нохойтойгоо гадуур зугаалж яваа зураг бүхий уг ном урьдчилсан захиалгын тоогоор тэргүүлж яваа тухай “Barnes & Noble” номын дэлгүүрийн сүлжээ, “Amazon.com” сайт мэдээлсэн байна.
Номын борлуулалтаас олсон орлогыг амь үрэгдсэн болон тахир тауу болсон цэргийн алба хаагчдын хүүхдүүдэд зориулсан санд хандивлах ажээ. “Чиний тухай дуулъя: Охиддоо хүргэх үг” нь Б.Обамагийн анхны бүтээл ч биш, тэрбээр өмнө нь “Итгэл найдварын чанга зориг”, “Миний эцгийн мөрөөдөл” гэдэг хоёр ном бичсэн юм.
Б.ЦОГ