ХБНГУ-ын Батлан хамгаалахын сайд армидаа шинэчлэл хийх цаг болсныг зарлалаа. Тэрбээр цэргийн албыг гэрээт болгох, албадлагаар шахуу эх орны төлөө зүтгэж буй цэргийн тоог цөөлөх хэрэгтэй байгааг анхааруулав.
Ингэснээр арми хүчирхэгжиж, цэргийн алба айдас төрүүлэх биш харин ч нэр төрийн хэрэг болно гэж үзэж байна.
18 нас хүрсэн эрчүүд зарлан дуудах хуудсыг ял шийтгэл мэт хүлээж авдгийг өөрчлөх арга нь энэ гэнэ.Батлан хамгаалахын сайд Карл-Теодор цу Гуттенберг “Хэдий манай улсад нүүрлэх аюул, дайсан байхгүй ч хүчирхэг армитай байна гэдэг ямар ч улсын бахархал шүү дээ” хэмээн өгүүлэв.