Сонгууль ойртсоных биз, хойд хөршийн улс төр хөдөлгөөнд орж эхэллээ. Бүгд найрамдах намын тэргүүн Владимир Рыжков, Оросын Ардын ардчилсан намын тэргүүн Михаил Касьянов, “Эв санаа” хөдөл гөөний тэргүүлэгчдийн нэг Борис Немцов ”Ардчилсан сон гууль” хө дөл гөөний тэргүүн Владимир Милов нар сөрөг хүчний ардчилсан шинэ эвсэл байгуулсан тухайгаа зарлалаа. Шинэ эвслийнхэн бүх шатны, бүр ерөнхийлөгчийн сонгуульд орол цохыг гол зорилтоо хэмээн тодорхойлж байна.
-Ерөнхийлөгчийн сонгуульд эвслийн их хурлаас нэг хүнийг дэвшүүлэхээр хэлэлцэн тохирсон. Нэр дэвшигчийг мэдээж өрсөлдүүлж тодруулна. Парламентын сонгуулийн тухайд гэвэл сөрөг хүчний намыг бүртгэдэггүй харгис хууль манайд үйлчилж байгаа. Тэглээ гээд бид зүгээр суухгүй. Тэрхүү саад тотгорыг даван туулж, сонгуульд оролцохын тулд шаардлагатай бүхнийг хийх болно. Бид Ерөнхийлөгч Дмитрий Медведевт шууд сөрөг байгаа. Яагаад гэвэл түүний сайхан сайхан мэдэгдлүүд биднийг хүрээлэн буй бодит байдал хоёрын хооронд ямар ч уялдаа холбоогүй байна шүү дээ гэж Борис Немцов мэдэгджээ. Эвсэл цаашдаа улс төрийн нам болно гэж Владимир Рыжков ярьж байна.
Тэрбээр: -Нам байгуулж парламентын сонгуульд оролцохоос өөр ямар ч арга зам одоо мөрдөж буй хууль тогтоомж бидэнд олгохгүй байна. Бид эхлээд одоо байгаа дөрвөн байгууллагаас бүрдсэн эвсэл байгуулна. Уг эвслийг бүртгүүлэхийн тулд 45 мянган хүний гарын үсэг цуглуулна. Бид нэгдэх,
дээрээс нь бүс нутгууд дахь өөрсдийн талынхныг нэгтгэх шийдвэр гаргасан маань хамгийн гол зүйл. Бид 45 мянган гишүүнтэй болж аваад намын хурлыг зарлана гэж ярьжээ. Тэгвэл эвслийн гуравдагч гишүүн Михаил Касьянов: “Гол шинж тэмдэг нь эрх баригч элитийн нэг гишүүнийг нөгөөтэй нь дайтуулах хэлбэрээр илэрч буй улс төрийн хямралын нөхцөлд бид зүгээр гараа хумхиад сууж боломгүй байна. Хүнд хэцүү цагт хариуцлагыг өөртөө үүрэх хүчин улс оронд хэрэгтэй байна. Дмитрий Медведев өөрчлөлт шинэчлэлтийн тухай байнга ярьдаг.
Гэхдээ Д.Медведевт Орос дахь ардчиллыг жам ёсоор нь хөгжүүлэх чадвар алга. Дмитрий Медведев ерөнхийлөгчөөр ажилласан хоёр жилд Орос дахь нөхцөл байдал бүх талаар дордлоо. Цагдаа нарын дур зоргоор авирлах явдал цадигаа алдаж, тайван замаар эсэргүүцлийн жагсаал цуглаан хийсэн хүмүүст төр төмөр нүүрээ үзүүлсээр байна” гэж хэлжээ. Тэгвэл Ходорковскийг хоёр дахь удаагаа шүүсэн, Холбооны аюулгүй байдлын тухай шинэ хууль, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж улам дордуулсан, ерөнхийлөгч хийгээд парламентын бүрэн эрхийн хугацааг сунгасан, эдийн засагт монополь байдал улам бүр газар авч буй, авлига гаарч байгаа зэргийг В.Рыжков хуруу даран тоолсон байна. Орост ардчилсан хүчнийхний эвсэл байгуулсан алхамд тус улсын ихэнх ажиглагч байдаг л зүйл гэдэг утгаар хандаж буй бол Кремлийн улстөрчид элэг доог хийн хүлээж авчээ.
Харин Москвагийн “Карнеги” төвийн эрдмийн зөвлөлийн гишүүн Андрей Рябов Орос дахь хүчний шинэ хуваарилалт ардчилагчдын гарт шинэ хөзөр атгуулж магадгүй гэсэн байр суурьтай байгаа ажээ. Тэрбээр: “Одоо Орост бий болоод буй бодит байдал өөрчлөгдөх нь юу л бол гэж олон хүн үзэж байх шиг байна. Зарим өнгөц засал чимэглэл хийгдэх байх л даа.
Гэхдээ л улс төрийн хөрс шороо дорвитой гэмээр өөрчлөлтийг ч тэсээд гарахаар байгаа шүү дээ. Энэ нь юу өгүүлж байна вэ? Ардчилсан хүчний дөрвөн тэргүүний гаргасан шийдвэр зарим хүнд цаг үеэ олоогүй, утопи санагдаж байж магадгүй.
Гэхдээ хэтийн төлөв талаас нь авч үзвэл огт тийм биш юм” гэж ярьсан байна. Шинэ тутам эвсэл ирэх сард Москвад олон нийтийг хамруулсан анхны эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж буй юм байна.
Б.Буянцог