АНУ-ын агаарын тээврийн “Боинг” компани Оросын төрийн өмчит “Ростехнологи” корпорацид 50 нисэх онгоц худалдахаар болж, 3.7 тэрбум долларын гэрээ байгуулжээ.
Эдгээр онгоцыг “Аэрофлот” компани эзэмших гэж байгааг BBC агентлаг онцлоод, тус компани дахин 35 онгоц захиалсныг мэдээлжээ.
“Ростехнологи” корпорацитай хийж буй худал даа хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлж буйг “Боинг”-ийн гүйцэтгэх захирал Жим Албо тэмдэглэсэн байна. Тэрбээр ОХУын Сочи хотод болсон Хөрөнгө оруулалтын чуулга уулзалтын үеэр “Ростехнологи”-ийн захирал Сергей Чемезовтой уулзаж, дээрх гэрээг байгуулжээ.
Б.СҮРЭН