БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ир эрх мэдлээ отгон хүү Ким Чен Ундаа шилжүүлэн өгөх гэж байгаа тухай мэдээг “Өрнөдийнхний гаргаж ирсэн худал цуурхал” хэмээн няцаажээ. Хятадын Ерөнхий сайд Вэнь Зябао АНУын Ерөнхийлөгч асан Жимми Картертай Бээжинд уулзахдаа энэ тухай ярьсан байна.
Энэ сарын эхний хагаст хий хээр төлөвлөж байсан Солонгосын Хөдөлм өрийн намын Улс төрийн товчооны уул залтын үеэр Ким Чен Ир Ун хүүгээ өөрийнхөө залгамжлагчаар нэрлэнэ хэмээн хүлээж байсан юм. Уг уулзалт нам үүсэн байгуулагдсанаас хойших гурав дахь нь байх ёстой байсан бөгөөд түрүүчийн хуралдаан 1980 онд болж, тэгэ хэд Ким Чен Ирийг БНАСАУ-ыг үндэс лэн байгуулагч Ким Ир Сенийг залгамжлагч мөн хэмээн зарласан удаатай.
СХН-ын Улс төрийн товчооны гурав дахь уулзаэлт Ким Чен Ирийн бие лагшин чилээрхсэнээс гадна БНАСАУын хэдэн арван оршин суугч амь үрэгдээд буй аюултай үерээс болсон гэдэг шалтгаанаар өнөө хүртэл хойшилсоор буй юм. Умард Солонгосын эрх баригчид эрх мэдлийг шилжүүлэхтэй холбоотой асуудлыг хараахан зохицуулж амжаагүй учраас хуралдааныг хойшлуулаад буй тухай мэдээ ч бас байна.
БНАСАУ-ын удирдагчийн отгон хүүг аюулгүй байдлын албаны тэргүүнээр томилж, парламентын гишүүнээр сонгож, улс орны дээд албан тушаалын хүн мөн хэмээн албан ёсоор танилцуулах болсныг Ким Чен Ир өөрийгөө залгамжлагчийг алсаас бэлдэж байгаагийн илрэл хэмээн үзэж буй юм.