Соён гэгээрүүлэгч, шашны зүтгэлтэн, Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Унгарын нийслэл Будапештэд айлчилж байна.
Гурван өдрийн хугацаатай айлчлалынхаа үеэр тэрбээр Буддын шашин, гүн ухааны сэдэвтэй хэд хэдэн лекц унших бөгөөд Унгарын Парламентад үг хэлэх ажээ.
Энх тайвны үйлсэд хүчин зүтгэж буйг нь үнэлж Далай ламд Будапешт хотын хүндэт иргэн цол олгожээ.