Украинчууд гадаадын хөрөнгө оруу лагчдад хоёр тэрбум долларын бонд худал даалсан тухай тус улсын Ерөнхий сайд Ни колай Азаров мэдэгдсэнийг “Украинские но вости” агент лаг дамжуулав. Таван жилийн хуга цаатай үнэт цаасны хүү 6.87 хувь байсан бол 10 жи лийн хугацаатайнх нь 7.77 хувьтай байжээ.
Худалдаж авах санал нийт 6.2 тэрбум долларт хүрснийг Николай Азаров цохон тэмдэглэсэн байна. Өөрөөр хэлбэл, Украины бондын эрэлт нийлүүлэлтээсээ гурав дахин давсан аж. 2007 онд Украины Засгийн газар 10 жилийн хугацаатай үнэт цаас гаргаж, 700 сая доллар босгосноос хойш гадаад зах зээлд өрийн бичиг худалдаалаагүй юм байна.
Тус улсын эрх бариг чид Олон улсын валютын сангаас 15 тэрбум долларын зээл авахаа хүлээж, бонд гаргах төлөв лөгөөгөө хойш тавьж байжээ.