Хэдхэн хоногийн өмнө MTV сувгийн шилдэг клип шалгаруулах ёслолоос найман цом өвөрлөсөн Леди Гага “Гиннес”-ийн номд нэрээ мөнхлөх боллоо. 2008 онд түүний гаргасан “The Fame” цомог хамгийн их борлуулалттай цомгуудын жагсаалтад 154 долоо хоногийн турш багтжээ. Түүний өмнө Английн алдарт “Oasis” хамтлаг дээд эл амжилтын эзэн байсан юм. Сонирхуулахад, дуучин бүсгүйн тухай мэдээлэл цахим ертөнцөд ч эрэлттэй байгаа гэнэ. Хайлтын хуудсуудад Леди Гага гэсэн нэр хамгийн их бүртгэгдэж байгаа юм.