Шведийн Парламентын гишүүдийг сонгох бүх нийтийн сонгууль амжилттай болж дүнгээ гаргалаа. Өнгөрсөн ням гаригт болсон уг сонгуулиар 29 тойрогт долоон сая хүн саналаа өгсөн байна.
Тус улсын Парламент 349 хүний суудалтай бөгөөд энэ удаад улс төрийн намууд болон хоёр блокт хуваагдан нэр дэвшсэн юм.
Шведийн Хэмжээт эвслийн нам, Либерал ардын нам, Ардчилсан намуудын нэгдсэн блок 49,3 хувийн санал авч Парламентын 175 суудлыг эзэлжээ.
Тэдний өрсөлдөгч болох блокт Зүүний нам, Байгаль орчныг хамгаалах нам, Социал демократ нам багтдаг бөгөөд тэд 43,5 хувийн санал авсан байна. Энэ нь тус блокоос 154 гишүүн Парламентын бүрэлдэхүүнд орно гэсэн үг аж. Мөн Шведийн демократууд нам 20 суудлыг эзлэх юм байна.