Аль-Кайдагийн алан хядагчидтай эрчимтэй тэмцэж эхлээд буйгаа Йемень улсын Засаг захиргаа мэдэгдлээ. Тус улсын өмнөд хэсэгт алан хядах, хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулдаг уг бүлэглэлийг дарахаар цагдаагийнхан ажиллаж байна.
Өөрсдийгөө Аль-Кайдагийн даалгаврыг биелүүлдэг хэмээн удаа дараа зарласан энэ бүлэглэл он гарсаар олон арван зэвсэгт халдлага зохион байгуулж, цэргийн хуаран, төрийн байгууллага руу дайрч байсан билээ.
Аль-Кайдагийн харьяа бүлэглэлийг дарж, ард иргэдийн аюулгүй байдлыг хангахад зэр зэвсгийн, хүн хүчний, санхүүгийн тусламж хэрэгтэй байгааг хууль сахиулах хүчнийхэн онцолж байна.
Одоогийн байдлаар Йеменийн зүүн өмнөд бүсийн хэд хэдэн суурингийн иргэдийг нүүлгэн шилжүүлж байгаа юм. Дайны хөлд энгийн иргэд нэрвэгдэхээс ийнхүү сэргийлж байгаа бөгөөд үүнд зарцуулах хөрөнгийг төрөөс гаргаж буй аж.
Х.Одончимэг