Умард Солонгосын цорын ганц эрх баригч Хөдөлмөрийн намын удирдлага энэ сарын 28- нд зөвлөгөөн хийж, боловсон хүчний чухал халаа сэлгээ хийх гэж байна. БНАСАУ-ын албан ёсны мэдээллийн агентлаг өчигдөр энэ тухай мэдээллээ. Уг агентлаг үүнээс өөр тодорхой зүйл дамжуулсангүй. Солонгосын хөдөлмөрийн намын удирдлагын зөвлөлгөөнийг бүрэн бүрэлдэхүүнтэйгээр тун цөөхөн хийдэг уламжлалтай юм. 1980 онд болсон зөвлөлгөөнөөр БНАСАУ-ын өнөөгийн удирдагч Ким Чен Ирийг өөрийнх нь эцэг Ким Ир Сений залгамжлагч хэмээн зарласан түүхтэй.
Тэгвэл энэ удаа Өрнөдийн болон БНСУ-ын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Хөдөлмөрийн намын гурав дахь удаагийн зөвлөлгөөнөөр Ким Чен Ир эрх мэдлээ гуч хүрээгүй отгон хүү Ким Чен Унд шилжүүлэх болзлын талаар ярилцаж магадгүй гэж урьдчилан тааварлаж байсан нь ёсоор болж тун магадгүй байна. “Солонгосын хөдөлмөрийн намын шинэ удирдлагыг энэ сарын 28-нд болох хуралдаанаар сонгоно.
БНАСАУын төрийн мэдлийн мэдээллийн агентлаг өчигдөр ийм мэдэгдэл хийлээ” хэмээн АР агентлаг ч барим тавим мэдээллээ. Гэтэл Ким Чен Ир энэ сарын 4-10-нд Хятадад айлчилж, БНХАУ-ын удирдлагатай уулзахдаа эрх мэдлээ хүүдээ шилжүүлэх тухай мэдээллийг “Өрнөдийнхний санаанаасаа зохиосон худал цуурхал” гэж нэрлэсэн юм. “Эрхэм хайрт удирдагчийн биеийн эрүүл мэнд Хятадад таван өдрийн айлчлал хийсний дараа эрс муудсан Одоо 68 настай энэ дарангуйлагч 2008 онд зүрхний шигдээс болж, найман сар хэртээ олны нүдэнд огт гарч үзэгдээгүй.
Ким Чен Ирийн “огцрох” шалтгаан түүний эрүүл мэндийн байдалтай гол нь холбоотой юм гэх мэдээг энэ өдрүүдэд БНСУын мэдээллийн агентлаг тараасан нь Ардчилсан Солонгос Ким Чен Ирээс алах нь ээ гэх “итгэл найдвар” багагүй төрүүлж буй бололтой гэхээр байна. Хэт үзэл сурталжсан Ардчилсан Солонгост хувьсгал нэгэн үеийнхний амьдралын туршид дуусчих зүйл биш, тиймээс түүний удирдлага нэг үеэс нөгөө үед өвлөгдөж байх ёстой гэж үздэг.
Энэ философоор бол Ардчилсан Солонгосын Чучхегийн үзэл санааг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх агуу үйл хэрэг Ким Чен Ирийн хөвгүүдийн нэгэнд шилжих ёстой. Харин чухам хэнд нь вэ гэдэг асуулт байж болох ч Ким Чен Ир Макаод бизнес эрхэлж багагүй хэл аманд ороолцолдсон том хүүгээ бараг тоодоггүй.
Удаах хүү нь гормонийн дутагдалтай гэж байгаа. Тэгэхлээр Ким Ир Сенээс хүү Ким Чен Ирт шилжсэн удирдлагын буухиа одоо түүний гурав дахь хүүд шилжин очих нь бараг тодорхой. Ким Чен Ир Солонгосын хөдөлмөрийн намын Ерөнхий нарийн бичгийн дарга нь.
Түүний отгон хүү БНАСАУ-даа цорын ганц энэ намын удирдлагад ямар нэг албан тушаалтай эсэх нь, тэр үнэхээр эцгийнхээ үйл хэргийг залгамжлагч болох уу үгүй юү гэдэг нь энэ сарын 28-ны өдөр тодорхой болох биз ээ..
Б.Буянцог