Сэтгэцийн эмгэгтэй хүүхдүүдтэй зүй бусаар харьцаж, хүний эрхийг зөрчиж байна гэсэн мэдээл лийн да гуу Болгарын хуулийн байгуулла гууд сэтгэл мэдрэлийн эмнэлгүү- дэд шалгалт хийжээ. Уг шалгалтын дүнд насанд хүрээгүй өвчтөнүүдийг доромжилж даажигнасан, бүр садар самуунд уруу татсан 27 тохиолдлыг илрүүлсэн байна.
“Олон нийтэд зарлахаас ч ичмээр ийм үйлдлийг эмч, эмнэлгийн байгууллагуудын ажилтнууд үйлдсэн нь санаанд багтамгүй. Сүүлийн арван жилийн хугацаанд өнгөрсөн 236 өвчтөний үхлийн шалтгаан ч шалгах ёстой асуудлын нэг” хэмээн Болгарын Төв прокурорын газрын дарга Борис Велчев хэлж байна.
Хүний эрхийг хамгаалах Хельсинкийн төвийн мэргэжилтнүүдийн илтгэлд анх энэ тухай дурдаж байсан бөгөөд эмчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн эдгээр эмч, асрагч шүүхэд шилжүүллээ.
Хамгийн сүүлийн судалгаагаар Болгарт 1350 оюуны хомсдолтой, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд эмчлүүлж байгаа нь тогтоогдсон.