Монголчууд “Намрын ногоон өдрүүд” арга хэмжээний хаалтаа хийж байгаа энэ үед германчууд ургацын баяр, ногоон өдрөө ид тэмдэглэж байна.
Жил бүр зохион байгуулдаг эл баяраараа тэд сонин содон арга хэмжээ явуулж, төрөл бүрийн уралдаан тэмцээн зохион бай гуулж, хамгийн том хүнсний ногоо шалгаруулдаг.
Энэ жи лийн “Нам рын ногоон өдрүүд”-ээр хулууны төрлийн ногоог онцлон хулуугаар урласан завины тэмцээн зохиожээ. Германчуудын үндэсний хоол болсон эл ногоо маш том болдгоороо алдартай. Завь хийсэн хулуунууд 90-ээс дээш кг жинтэй байсан гэнэ.
Өнгөрсөн жил хулуугаар гариг эрхэс урлаж уралдсан юм байна. Үүнээс гадна хүнсний ногоогоор хамгийн сайхан хоол бэлт гэх уралдаан зохион байгуулдаг уламжлалтай аж.
Э.ХАНА