АНУ-ын “Дискавери” сансрын хөлгийг ирэх сарын 1-нд 39 дэх нислэгт бэлдэж байна. 26 жил сансрын албанд зүтгэсэн хөлгийн сүүлчийн нислэг нь энэ юм.
Өнгөрсөн долоо хоногт Кеннедигийн нэрэмжит сансрын төвд уг онгоцны бүрэн бүтэн байдлыг шалгаж, зарим нэг засвар хийжээ. Аравдугаар сарын 3-нд сансрын Олон улсын станцад буух “Дискавери” хөлгийн аяллыг дэлхийгээс НАСА-гийн мэргэжилтнүүд, багийн гишүүдийн гэр бүл ажиглах аж.
Сансрын хөлөг ирэх сарын 12-нд Флоридад газардах бөгөөд үүний дараа Вашингтоны Сансар судлалын үндэсний музейн үзмэр болох гэнэ.