АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн эдийн засгийн ахлах зөвлөх Лоуренс Саммерс энэ оны эцсээр албан тушаалаа өгөхөөр болжээ. Цагаан ордноос мэдээлнээс үзвэл тэрбээр Харвардын их сургуульд багшлах юм байна.
Барак Обамаг Ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа 55 настай Саммерс эдийн засгийн зөвлөхүүдийн хэсгийг тэргүүлэн ажилласан юм. Тэрбээр 2008 - 2009 онд Америкийн Засгийн газраас хямралын эсрэг авч хэрэгжүүлэх арга хэмжээний тогтолцоог боловсруулахад тусласан учир Б.Обама түүний ажлыг өндөр үнэлжээ.
Өнгөрсөн баасан гаригт Ерөнхийлөгч хэрэглэгчдийг санхүү талаас нь хамгаалах товчоог баталсан. Энэхүү шинэ байгууллагыг Элизабет Уоррен ерөнхийлөгчийн туслах, Сангийн яамны тусгай зөвлөлхийн зиндаанд тэргүүлэн ажиллахаар болжээ.