НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун хүүхэд, эхчүүдийг хамгаалах дэлхий нийтийг хамарсан кампанит ажил эхэлж байгааг зарлалаа.
Энэ ажлын хүрээнд улс орон, олон улсын байгууллага, хувийн буяны сангууд дэлхийн ядуу орнууд дахь эмэгтэйчүүд, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад зориулж ойрын таван жилд 40 тэрбум доллар гаргах юм байна.
Энэхүү санаачилгыг 2015 он хүртэл хэрэгжүүлснээр 15 сая орчим хүүхдийн амь насыг аварч болно гэж НҮБ тооцоолжээ.