ОХУ-ын төрийн өмчит “Оросын төмөр зам” нийгэмлэгийн хөрөнгийг 6.28 их наяд рублиэр даатгасан байна. Энэ тухай даатгалын “Согаз” групп албан ёсоор мэдэгдсэнийг http://lenta. ru цахим хуудсанд мэдээлжээ. Тус групп “Оросын төмөр зам”-тай гурван жилийн гэрээ хийсэн агаад нийт 381 үл хөдлөх болон хөдлөх бүрэлдэхүүнийг даатгалд хамруулжээ. “Согаз” групп 2005 оноос “Оросын төмөр зам”-тай хамтарч ажилласан аж. 2007-2009 онд уг нийгэмлэгийн үл хөдлөх бүрэлдэхүүн болон дэд бүтцийн объектод гарсан золгүй явдлын улмаас “Согаз” нийт хоёр тэрбум долларын төлбөр төлжээ. Дэлхийд томоохонд тооцогдох “Оросын төмөр зам” ОХУ-ын ДНБ-ий 2.5 хувийг дангаараа бий болгодог аж.