НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд хөгжиж буй орнууд байнгын гишүүнээр элсэх хүсэлтийг Бразилийн Гадаад хэргийн сайд Селсу Аморим тавилаа. Аюулгүйн зөвлөлийн гишүүн орнууд олон чухал шийдвэрийг “хөшигний цаана” гаргадаг хэмээн тэрбээр гомдоллоод хөгжиж буй орнуудын эрх ашиг, шаардлагыг олон улсын түвшинд гаргахыг хүсэж буйгаа илэрхийлсэн нь энэ юм.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн ээлжит чуулган дээр тэрбээр Бразил улсыг байнгын гишүүнд багтаах саналтай байгаагаа дурдав. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн бүтэц дэлхийн II дайнаас эхлэн өөрчлөгдөөгүй, байнгын таван гишүүн орон, байнгын бус арван гишүүн орныг тив тивээс сонгох хэрэгтэйг тэрбээр мөн онцлов. Түүнчлэн Ази, Африкийн хөгжил буурай орнуудын үгийг олны сонорт хүргэхэд Бразил улс хүчин зүтгэнэ гэж Селсу Аморим амлажээ.