Их Британийн Лейборист намын тэргүүнээр Эд Милибенд тодорлоо. Эрчим хүч, цаг уурын өөрчлөлтийн асуудлыг хариуцсан сайдаар ажиллаж байсан тэрбээр өдгөө 40 настай. Лейборист намын жил бүр болдог ээлжит хуралдааны үеэр тус намын дийлэнх гишүүн Э.Милибендийн төлөө саналаа өгсөн аж.
2005 онд Парламентад анх сонгогдож байсан түүнийг өндөр мэдлэгтэй, зорьсондоо хүрэхийн төлөө тууштай тэмцэж чаддаг, илтгэх урлагт гарамгай суралцсан хэмээн намын гишүүд нь үнэлдэг гэнэ. 17 настайгаасаа тус намд зүтгэсэн Э.Милибенд шинэ үеийн лейбористуудыг төлөөлж буйгаа илэрхийлэв.
Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон, Дэд сайд Ник Клегг нартай өрсөлдөхүйц нэр хүндтэй хэмээн түүнийг судлаачид дүгнэдэг бөгөөд сөрөг хүчний Лейборист намын түүхэнд шинэ үеийг эхлүүлэх найдлага төрүүлж буйг ч онцолж байна.