Украины багийн гишүүдийн жолоодож явсан ачааны хөлөг онгоцыг Сомалийн далайн дээрэмчид эзэлжээ. Энэтхэгийн далайд хөвж явсан уг хөлөг дээрэмчдийн гарт орсон тухай далайн дээрэмчидтэй тэмцэх Европын холбооны албанаас мэдээлсэн байна.
Хөлгийн тавцан дээр Украины 12 иргэн байжээ. “MV Lugela” хэмээх уг онгоц Сомалийн өмнөд эргийн Эйль хэмээх хотоос 900 милльд хөвж явахдаа аюулд учирснаа мэдээлсэн гэнэ. Хэсэг хугацааны дараа багийн гишүүдийн дохио тасарч, онгоц Сомалийн зүг хөвсөн аж.