Энэ сарын 7-нд Хятадын загас агнуурын онгоцыг япончууд саатуулсан билээ. Өмнө нь удаа дараа гарч байсан газар нутгийн маргаанд баривчлагдсан загасчнуудын хэрэг ч “даарин дээр давс нэмэв”.
Японы Ерөнхий сайд Наото Кан энэ талаар мэдэгдэл хийхдээ “Сэнкаку арал бол манай улсын газар нутаг. Японы хуулиар өөрийн газар нутаг дээр зөвшөөрөлгүй байгаа хэнийг ч бид саатуулж шалгах үүрэгтэй. Арал дээр явж байсан Хятадын далайчдыг саатуулсныхаа төлөө уучлал гуйх, нөхөн олговор олгох ямар ч үндэслэл байхгүй” хэмээжээ.
Х.ОДОНЧИМЭГ