ХБНГУ-ын нийслэл Берлин хотоос холгүй 112, 10 дугаар шулуун замын уулзвар дээр автобус осолдсон хэрэг гарчээ. Ослын улмаас 13 хүн амиа алдаж, 30 гаруй хүн гэмтэл авсан тухай BBC агентлаг мэдээллээ.
ХБНГУ-ын Замын цагдаагийн ажилтнууд осол гарсан нь жолоочийн буруу гэж үзэж байна. Ослын газарт цагдаа, эмч нар ажиллан түргэн тусламж үзүүлж, бэртсэн хүмүүсийг нисдэг тэргээр Берлин рүү хүргэсэн аж.
Автобусанд Испанид амраад буцаж явсан Польшийн иргэд байсан бөгөөд тэдний дийлэнх нь хүүхэд, залуус байжээ.
Х.ОДОНЧИМЭГ