Баскийн салан тусгаарлах үзэлтнүүдийн ЭТА бүлэглэл Испанийн засаг захиргаатай “найрамдсанаа” энэ сарын эхээр мэдэгдсэн. Тэд хорлон сүйтгэх, алан хядах ажиллагаа дахин зохион байгуулахгүй гэдгээ албан ёсоор олон нийтэд зарлаж байв. Энэ удаад ЭТА бүлэглэл зэвсгээ хураалгаж, гэрээ хэлэлцээрийн журмаар тусгаар тогтнолын төлөө тэмцэхээр шийдсэнийг BBC агентлаг уламжиллаа. Испанийн Засгийн газар, хууль сахиулах байгууллагынхан энэ мэдэгдлийг харгалзаж үзэхээ амласан ч баскуудыг улс болгон тунхаглах бодолгүй гэдгээ илэрхийлжээ