Солонгосын Хөдөлмөрийн намын Бага хурал уг нь өчигдөр нээгдсэн. Гэтэл БНАСАУ-ын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл одоохондоо энэ талаар албаны гэхээр мэдээ ер гаргахгүй байна. Тиймээс намын Бага хурал БНАСАУ-ын ирээдүйд асар их ач холбогдолтойг тооцон үзсэний үндсэн дээр түүний явцын талаар дууссаных нь дараа л албан мэдээ гарах байх гэж Пхеньянд байрладаг дипломат төлөөлөгчийн газрынхан тааварласныг мэдээллийн агентлагууд эш татаж байна.
Харин Бага хурлаас БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ирийг тус улсад цорын ганц улс төрийн намын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгосон тухай Умард Солонгосын төвийн мэдээллийн агентлаг мэдээллээ. Сүүлийн 44 жилд анх удаа болж байгаа намын Бага хурлаар Умард Солонгосын удирдлагад боловсон хүчний чухал сэлгээ хийнэ, Ким Чен Ирийн отгон хүү Ким Чен Ун эцгийнхээ халааг авч магадгүй хэмээн хүлээж байсан юм.
Бага хурлаар намын бодлогын асуудал болон боловсон хүчний шинэ томилгооны талаар ярилцахаас гадна Бага хурлын удирдах дээд байгууллагыг сонгох учиртай байв. Өнгөрсөн наймдугаар сард намын Бага хуралд оролцогчдыг сонгох, Солонгосын ардын арми, тойрог, хот, мужийн намын хорооны зөвлөлгөөн болсон. Уг зөвлөлгөөнөөс улс Ирийг намын Бага хурлын төлөөлөгчөөр сонгосон нь намын бүх гишүүн, Солонгосын ардын армийн цэргийн алба хаагч, ард түмэн “нэгдмэл нэг санаа бодолтой” байгаагийн илрэл боллоо хэмээн Орон нутгийн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд цохон тэмдэглэж байсан юм.
Одоо болж буй намын Бага хуралд хот, муж, хязгаар, ардын арми, дотоодын аюулгүй байдлын хүчин, янз бүрийн яам, тусгай газрын намын хороо, байгууллагууд төлөөлөгчөө сонгосон. Умард Солонгосын төв телевизээр ардчилсан Солонгос улсыг үндэслэн байгуулагч Ким Ир Сений хувьсгалч үйл ажиллагаа, улс ардын аж ахуйн төрөл бүрийн салбарт БНАСАУ-ын олсон ололт амжилтын тухай өгүүлсэн баримтат кино үзүүлж байгаа тухай мэдээ байна.
Солонгосын ардын армид шинэ томилгоо хийсэн нь даваа гаригт тодорхой болсон. Ким Чен Ир дээд ерөн хийлөн командлагчийн хувьд Солонгосын ардын ар мийн олон офицерт цол нэмсэн тухай ЦТАК агентлаг мэдээлсэн. Тэдний зургаа нь армийн генерал болжээ.
Ким Чен Ирийн отгон хүү Ким Чен Ун, төрсөн дүү Ким Кён Хи (эмэгтэй) нарыг генерал цолоор шагнажээ. Солонгосын Ардын армийн жанжин штабын дарга, генерал Ли Ён Хо-д дэд маршал цол шагнасан байна. Ли Ён Хо Ким Чен Ирийн гарын үсэг зурсан тогтоолын дагуу өнгөрсөн оны хоёрдугаар сараас жанжин штабыг тэргүүлэн ажилласан юм.
Б.БУЯНЦОГ