АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обамагийн засаг захиргаа интернэт ашиглах тухай шинэ журам боловсруулж байна. Уг хуулийн төслийн зорилго нь олон нийтийн аюулгүй байдалд заналхийлж буй террорист халдлагын талаар урьдчилан мэдэх, түүнээс сэргийлэхэд оршиж байгаа юм.
“New York Times” сэтгүүлд мэдээлснээр хорлон сүйтгэх үйл ажиллагаа зохион байгуулагчид орчин үед утсаар биш, онлайнаар мэдээллээ солилцох нь элбэг болсон гэнэ. Хэрэв энэ хууль батлагдан хэрэгжиж эхэлбэл Blackberry, Facebook, Skype зэрэг мэдээллийн сүлжээгээр илгээх бүх мэдээллийг АНУ-ын Аюулгүйн албаны ажилтнууд хянах аж.