Өнгөрсөн ням гаригт болсон Венесуэлийн Үндэсний ассамблейн (парламент) сонгуульд Нэгдсэн социалист нам олонхийн санал авсан билээ. Тус улсын Ерөнхийлөгч Уго Чавес сонгуулийн үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд улс орны цаашдын хөгжил дэвшлийн төлөө хүчин зүтгэхээ амлалаа.
Түүний удирддаг улс төрийн нам нь сонгуульд 98 суудалтай болсон байна. Венесуэлийн Үндэсний ассамблей 165 гишүүний суудалтай. Үүнээс сөрөг хүчний “Ардчилсан нэгдлийн нам” 59, “Бүгдийн эх орон” нам 3, нутгийн индианчуудын төлөөлөл гурван суудал тус тус авчээ.