Францын бэлгэдэл Эйфелийн цамхагт тэсрэх бөмбөг тавьсан тухай үл таних этгээд утсаар мэдээлжээ. Тусгай албаныхан болзошгүй халдлагаас сэргийлэн цамхаг дотор байсан бүх хүнийг гаргаж, нэгжлэг хийсэн ч ямар нэгэн тэсрэх бодис, бөмбөг олоогүй байна.
Эйфелийн цамхагийг дэлбэлэх “Аль-Кайда”-гийн төлөвлөгөөг олж мэдсэн хэмээн тус улсын Цагдаагийн үндэсний газрын дарга Фредерик Пешенар өнгөрсөн долоо хоногт зарласан билээ. Иймд ард иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс цагдаагийн ажилтнууд энэ талаарх мэдээлэл бүрийг шалган нягталж байгаа бөгөөд өмнө нь иймэрхүү хуурамч мэдээлэл удаа дараа гарч, цамхагаас иргэдийг гаргаж байсан юм.