Мексикт орсон ширүүн борооны улмаас үүссэн хөрсний гулгалтад дөрвөн хүн амиа алдаж, 12 хүн сураггүй болжээ. Оахака мужид болсон уг гамшгийн үеэр 300 гаруй барилга байшин сүйдсэн байна. Мөн энэ үеэр тус улсын өмнөд хэсэгт хөрс гулгаж, бүхэл бүтэн суурин нурангид дарагдан, 100 гаруй орон сууц газрын хөрснөөс арчигдсан аж. Мексикийн Байгалийн гамшигтай тэмцэх хороо амь үрэгдсэн болон алга болсон иргэдийн тоог гаргаж, дахин нүүрлэж болзошгүй аюулаас сэрэмжлэх арга зам хайж байна.