Хятадын их сэтгэгч Күнзийн мэндэлсний 2561 жилийн ойд зориулсан олон улсын соёлын фестиваль Шаньдун мужийн Цюйфу хотод нээгджээ. Фестивалийн хүрээнд түүний төрсөн нутгийн соёлын өвийг олонд танилцуулах, хятад үндэсний хоолны амталгаа, үнэт дурсгал, эд өлгийн зүйлийн яармаг худалдаа, мөн Күнз судлал, гүн ухааны чиглэлээр эрдэм шинжилгээний хурлууд болох аж. Уг арга хэмжээг Шаньдун мужийн захиргаа, БНХАУ-ын Соёлын яам, Аялал жуулчлалын төв хороо хамтран зохион байгуулж байна.