Их Британийн Гадаад хэргийн сайд асан Дэвид Милибэнд Лейборист намын удирдах зөвлөлийг сонгоход оролцохгүй гэдгээ мэдэгдэж, хэсэг хугацаанд улс төрөөс хөндийрөхөөр шийдсэнээ зарлажээ. Саяхан болж өнгөрсөн Лейборист намын даргын сонгуульд дүүдээ ялагдсан тэрбээр улс төрийг орхих болсон шалтгаанаа “амрахыг хүсэж” байгаагаар тайлбарласан.
Улс төр судлаачдын үзэж буйгаар төрсөн дүү Эд Милибэндтэйгээ өрсөлдөж, үзэл бодлын зөрчилд хүрэхгүйн тулд тэрбээр ийм алхам хийж буй гэнэ. Гордон Брауныг намаа орхиж, чөлөөнд гарсан тэр цагаас лейбористуудын үзэл баримтлалын төлөө идэвхтэй тэмцэж ирсэн Дэвид Милибэнд улс төрд хэзээ эргэн ирэх нь тодорхойгүй байна. Тэрбээр 2007 оноос Британийн Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан юм.