Хар тамхины үйлдвэрлэл зогсонги байдалд орж байгааг НҮБ-аас хийсэн судалгаагаар тогтоожээ.
Афганистанд мансууруулах бодисны үйлдвэрлэл хоёр дахин багассан нь хүн амын эрүүл мэндийг сайжруулах, залуусын хөгжлийн таатай орчин бүрдүүлэхэд хувь нэмэр оруулна гэж мэргэжилтнүүд үзэж байна. Хар тамхины ургамал тариал даг Кандагар, Гильменд мужуудад “ургац хураалт” ийн эрс муудаж буй нь ургамлын өвчлөл ихэссэнтэй холбоотой аж.
НҮБ-ын Хар тамхитай тэмцэх хэлтсийн мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Анжела Ме “Хар тамхины ургамал болох намуу өвчилж, мансууруулах бодисны бизнес цохилтод орж байгаа нь баярлууштай хэрэг. Гэхдээ энэ нь бидний ажил хөнгөрч байна гэсэн үг биш.
Афганистан “дотоодын нийт бүтээгдэхүүн” болсон хар тамхины үйлдвэрлэлээ аварч үлдэх янз бүрийн арга сүвэгчлэх нь тодорхой” гэж ярьсан байна. “Хар тамхины хаан” Афганистан мансууруулах бодисны дэлхийн зах зээлийн 90 хувийг хангадаг юм.