40 хүний аминд хүрсэн томоохон осол Индонезид гарчээ. Төмөр замын станц дээр зогсож байсан зорчигч тээврийн галт тэргийг өөр галт тэрэг ирж мөргөсөн байна. Одоогийн байдлаар бэртэж гэмтсэн хүний тоо 50 хүрчээ. Ява арлын хойд хэсэгт орших Пемаланг хотын ойролцоох Петарукан станц дээр уг хэрэг гарсан байна.
Индонезийн хэвлэлүүдэд мэдээлснээр гэрлэн дохио ажиллаагүйн улмаас осол гарсан байж болзошгүй гэнэ. Мөн тус улсын дэд бүтэц муу, галт тэрэгнүүд эвдрэх нь элбэг ч, төмөр замын удирдлага энэ талаар тодорхой арга хэмжээ авдаггүй гэж иргэд гомдоллож байгаа юм.